Тэргүүний сумд шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Тэргүүний сумд шалгаруулав

Монгол Улсын Засгийн газар болон аймаг сумын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлэх, иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөл бололцоог хангах талаарх төр засгийн болон нутгийн удирдлагын байгууллагаас баримталж буй бодлогыг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн зэрэг үзүүлэлтээр Төв аймаг жил бүр сумдаа үнэлж дүгнэн тэргүүний сумдаа шалгаруулдаг.  2010 оны ажлаараа 27 сумаас тэргүүн байранд Эрдэнэсант сум орж өргөмжлөл сая төгрөгөөр шагнагдлаа. Харин 2-р байранд Борнуур сум, 3-р байранд Лүн сум, 4-р байранд Баянчандмань сум, 5-р байрыг Баянцогт сумд эзэллээ.

Ер нь сүүлийн үед Төв аймгийн сумд орон нутгийн хөгжлийг хангах талаар төр засгийн болон шат шатны байгууллагуудаас баримталж буй бодлогыг орон нутагтаа тун амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

                                    Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж