Халтиргаанаас сэргийлэх арга хэмжээ үр дүнгээ өгсөнгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Халтиргаанаас сэргийлэх арга хэмжээ үр дүнгээ өгсөнгүй

Сар шинийн баярын өдрүүдэд Төв аймагт нэлээд хэдэн авто ослын хэрэг гарсан. Аймгийн төв дээр л гэхэд гурван ч зам тээврийн осол гарчээ. Гэтэл бас л дахин 2 ч авто ослын хэрэг нэмэгджээ. Энэ нь ойрхон цас будран орж замын халтиргаа гулгаа нэмэгдсэнээс ч үүдэлтэй юм. Аймгийн төвийн авто машины замыг тээвэр авто замын газар цэвэрлэж халтиргаа гулгаанаас сэргийлэх үүрэгтэй байдаг. Тиймээс тээвэр авто замын газраас халтиргаа гулгаанаас сэргийлж зам дээгүүр элс хужир цацаж гулгаанаас сэргийлсэн. Гэсэн ч дахин авто ослын хэрэг 2-оор ч нэмэгдчихлээ. Тэгэхээр замын цас, халтиргаа гулгаагаа зөвхөн тээвэр авто замын газарт даалгаж үлдээх бус байгууллага ААН-үүд ч үүргийнхээ дагуу ойр орчныхоо зам талбайг цэвэрлэж цас мөсийг арилгах хэрэгтэй юм.  Тэгэхээр машинтай иргэд маань ч нэлээд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж