С.Байдраг: Хамтлагтаа хөгжмийн найруулгаараа бэлэг барьдаг

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

С.Байдраг: Хамтлагтаа хөгжмийн найруулгаараа бэлэг барьдаг

Чингис
хаан” хамтлагийн даралтат хөгжимчин С.Байдрагтай ярилцлаа. Тэрбээр Монголын рок, попын урлагт хүч түрэн орж ирсэн бяцхан хөвгүүдийн “Good
boys” хамтлагийн хөгжмийн найруулагчаар ажиллаж
байгаа юм.

-Яагаад хүүхдүүдийн хамтлагийг сонгон уран бүтээл хамтран хийх болов оо?

-Миний хийж бүтээсэн уран бүтээлээс тодорхой хувь нь хүүхдүүдтэй холбогдчихдог. Миний талийгаач ах С.Ургамал гээд Монголын үндэсний телевизийн найруулагч хүн байсан. Түүний найруулсан “Харц” гээд
нэвтр
үүлэг гардаг байлаа. Одоо ч гэсэн ахын маань хийж
байсан уламжлалт “Бяцхан тод авьяастан” гээд нэвтр
үүлэг цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохиогддог. Ахын маань энэ бүх зүтгэл надад их нөлөөлдөг юм болов уу, хүүхдүүдтэй ажиллах үе их тохиолддог. “Goodboys” хамтлагийн хөгжмийн болон цомгийн бүх найруулга гээд гол ажлууд
дээр би
өөрөө гардаж ажилласан. Мөн тус хамтлагийнхан “Хайр ирлээ” тоглолтоо амьд хөгжимтэй хийхээр бэлтгэл ажлаа хийж байгаа. Энэ тоглолтод
манай “Чингис хаан” хамтлагийн б
өмбөрчин, соль гитарчин,
Fire хамтлагийн басс гитарчин болон Дуурь бүжгийн эрдмийн театрын
симфони найрал х
өгжимчид оролцож, хүүхдийн хамтлаг маань амьд дуулна. Мөн үе, үеийн хит болсон дуунуудыг дуулна. Гэхдээ хэтэрхий дээр үеийн дуунуудыг сонгосонгүй. Тэдний үе тэнгийхэн үзэх учраас “Камертон” хамтлагийнханы дуулж байсан анхны хит дуунууд, болон
гадаадын хамтлаг дуучдын дууг Монгол хэлбэрт оруулаад х
өгжмийн найруулгуудыг нь хийсэн байгаа.

“Goodboys” бол хүүхэд багачуудын дунд чадварлаг, сайн уран бүтээл хийж байгаа хамтлаг шүү дээ. Тэр утгаар нь та бүхэн сонгон хамтран ажиллаж
байгаа болов уу?

-Энэ хамтлагтай
анх ажил хэрэг, уран б
үтээлийн талаар
холбогдсон. “М
өрөөдлийн зүгт” гээд хүүхдийн уран сайхны кино хийсэн. Би энэ кинонд хөгжмийн зохиолчоор ажиллаад, хоёр шинэ дуу зохиосон. Мэдээж
киноны дууг сайн х
үүхдүүдээр дуулуулах
хэрэгтэй байсан учраас шалгаруулалт явуулсан. Анх шалгаруулалтаар “
Goodboys” хамтлагийнхантай танилцаж,хоёр гишүүнийг нь киноныхоо гол дүрд тоглуулаад өөрсдөөр нь дуулуулсан. Тэгээд үүнээс үүдэн дэлхий нийтийг байлдан
дагуулж байгаа гадаадын
Declan, Justin Bieber ч нараас үлгэр дууриал аваад, Монголд байхгүй байгаа тэр орон зайд хүүхдүүдийн сонсох дуртай хамтлаг
бай
гаасай гэсэндээ хамтран
ажилласан.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлээс сонирхвол?

-Мэдээж
хамтлагийн цомгийн ажлыг дуусгалаа. Бас нэг сонин дуулгахад, Америкийн уран б
үтээлч Рожжерийн цомгийн ажлыг хийж дуусгалаа. Тэрбээр өөрөө хөгжмөө зохиодог хүн, надад санал тавьж, хөгжмийн аринжровкоо хийлгэсэн.  Рожжер  Монголд ирж, Монголын этник хөгжим, морин хуур, хөөмий, хархираатай хослуулж
хийсэн цомог саяхан цагаан сарын
өмнө гарлаа. Мөн хамгийн сүүлд “Драмын дөрөв”-ийн анхны
дэлгэцийн б
үтээл “Үл таних эмэгтэй” кинонд Н.Наранбаатар
найруулагчийн урилгаар х
өүжмийн зохиолчоор ажилласан.
Өмнө нь манайхан кинондоо Холливудын бэлэн хөгжим авч их оруулдаг байсан
бол т
үүнийг халаад 100 хувь монгол хүний,  киноны
кадр б
үрт зориулан зохиосон
х
өгжимтэй болгож  хийсэн. Мэргэжлийн жүжигчин, хөгжмийн зохиолч,  дуучин энэ кинонд ажилласан болохоор жинхэнэ уран бүтээлийн үнэр ханхийх болов уу. Киноны дууг би зохиож, гавьяат
ж
үжигчин
Т.Ариунаа  дуулсан.

-Энэ жил “Чингис
хаан” хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа. Ойдоо зориулаад фен
үүддээ ямар уран бүтээлээр бэлэг барих вэ?

-Бид 20 жилийн
ойдоо зориулж, баяр наадмын
үеэр фенүүддээ сюрприз барихаар төлөвлөөд байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбайн алинд нь үнэгүй тоглох эсэхээ хараахан
шийдээг
үй байна. Одоохондоо хэзээ, хаана гэдгээ нууц үлдээе. Харин тоглолтоосоо өмнө манай хамтлагийнхан
тавдугаар сард Японд болдог “Хаврын баяр”-т оролцохоор явна. Урилга ирсэн
болохоор тэнд тоглолтоо хийж, дуугаараа бэлэг барина. Бид 2000-2003 он х
үртэл Европын орнуудаар удаан хугацааны аялан тоглолт хийж байсан. Энэ
жил
үүнийгээ сэргээж, дахин Европыг зорино доо.

-Та хувьдаа хамтлагийнхаа
20 жилийн ойд ямар бэлэг барих вэ?

-Миний хувьд
хамтлагтаа барьдаг хамгийн том бэлэг бол х
өгжмийн найруулга байдаг.
Жагаа ах маань ихэнх дуу
гаа өөрөө зохиодог ч манай хамтлагт
Балхаа, том Жагаа ах дуугаа
өгдөг. Дууны хөгжмийн найруулга гэдэг арын
албыг би даан ажилладаг. Энэ нь хамтлагтаа, Жагаа ахдаа барьж буй бэлэг. Харин
хамтлагийн хувьд
үзэгчдэдээ цомгийн хур буулгана. Жагаа ахын “Соёл-Эрдэнэ” хамтлагт байснаас хойш дуулсан дуунуудаа
нэгтгээд 10 багц цомог гаргаж байгаа. С
үүлийн ганц, хоёр дууны бичлэгийн ажил үлдээд байгаа. Тун удахгүй хэвлэлтэд явж, үзэгчдийн гар дээр хүрнэ дээ. Тэднийг нэгтгэхээр
их л зузаан цомог очих нь гэж ойлгож болн
о.

Г.Даша

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж