
“Маверикс”-ын Бүх одод тоглогч Дирк Новицкигээр ахлуулсан Техас мужийн баг эхний шатанд одтой байж, хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Дээр нь эцсийн шатанд түрүүлж даалгавраа гүйцэтгэсэн Атланта нэг минут, 10 секундын амжилт үзүүлснээр аварга цом Техаст очих болов уу гэсэн таамаг бий болсон юм. Харамсалтай нь тэрхүү таамаг биеллээ олсонгүй. Эцсийн дүнд “Атланта Хаукс”-ын Эл Хорфорд мужийнхаа баатар нь болжээ. Эхний шатанд зургаа дахь оролдлогоор талбайн голоос бөмбөг цагаригт оруулсан тэрбээр финалын шатанд багийн хамгийн сүүлийн буюу 18 дахь шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн юм.
Холын зайн шидэлтийн тэмцээнд дээрх хоёр багаас гадна Лос-Анжелес болон Чикаго хотын багууд өрсөлдсөн. Гэхдээ тэд талбайн голоос шидэх үзүүлбэрт тааруухан байсан учир өрсөлдөөнөөс хасагдсан юм. Талбайн эзэн багийн хувьд 55,8 секундын амжилт үзүүлсэн бол Чикаго нэг минут, зургаан секундэд даалгавраа биелүүлжээ. Ингэхдээ талбайн голоос шидэх шидэлтэд Лос-Анжелесын зургаа дахь, харин Чикагогийн 16 дахь оролдлого байндаа туссан байна. Өмнө нь хоёул холын зайн шидэлтийн аваргаар тодорч байсан тэдний хувьд энэ удаад эхний шатнаас хасагдсан нь энэ юм.
“Сан-Антонио Силвер Старс”-ын Ронеека Ходжес энэ үдшийн хамгийн шилдэг shooter нь байсан. Тэрбээр таван шидэлтийнхээ дөрвийг нь цагаригт оруулсан. Гэхдээ хамгийн чухал нь үргэлжид талбайн голд өрнөдөг. Тэр ч ёсоор Атланта энэ жилийн аваргууд боллоо.