Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

4:11 уулзалт боллоо

Адчилсан намаас зохион байгуулдаг 4:11 уулзалт өнөөдөр АН-ын байранд боллоо. Уг уулзалтанд АН-ын ЕНБ дарга Д.Эрдэнэбат болон “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт ажиллаад ирсэн төлөөлөл оролцож мэдээлэл хийлээ.  Нэгдүээр сарын 22-23-ны өдрүүдэд Дорнод аймагт болсон “Монгол хүн 2020” хөтөлбөрийн анхны хэлэлцүүлэгт Дорнод аймгийн 14 сумын 300 гаруй иргэд оролцож Монгол хүний өмнө тулгамдаж байгаа асуудлаар хоёр өдөр хэлэлцсэн байна. Хэлэлцүүлгийн явцад Дорнод аймгийн иргэдийн өмнө тулгамдаад байгаа нийт 50 гаруй асуудалд багц санал дүгнэлт гаргаж, цаашид хэлэлцэж “Монгол хүн 2020” хөтөлбөрт тусгах 61 ажил хэрэгч асуудал тусгасан байна. Тус аймагт ажиллахад аймгийн хэмжээнд эхийн эндэгдэл байхгүй гэсэн сайн тал байсан бол сүреэгийн өвчлөлөөр улсын дундаж хэмжээтэй харьцуулхад хоёр дахин их байгаа нь тогтоогджээ. Харин сэтгүүлчдийн асуусан хамтарсан Засгийн газар ирэх 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө тарах уу. Та юу гэж бодож байна гэсэн асуултанд. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тийм зүйл байхгүй бид хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа гэж хариулсанаар хурал товчхон болж өндөрлөлөө.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж