
Монголбанкнаас зохион байгуулдаг гадаад валютын ээлжит дуудлага худалдаа өнөөдөр болов. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах саналыг ирүүлсэн байна. Харин валютын дотоодын захын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй ажээ.
Б.СҮРЭН