Дэлхийн хамгийн бохирдсон газрууд

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн бохирдсон газрууд

The Huffington Post цахим сонин дэлхийн хамгийн бохирдсон хот, газруудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад хятадын чулуун нүүрсний бүслүүрийн хот хэмээгдэх Линфен-ийг дурдсан аж. Энэ хотын оршин суугчид зөвхөн нэг өдрийн дотор 3 хайрцаг янжуур татсантай ижил хэмжээний бохирдсон хортой агаараар амьсгалдаг байна. Агаарын бохирдолтой хотуудад хүмүүсийн өлгүүрт байсан хувцас хүртэл урьд өмнөхөөсөө илүү бохир муухай болдог ажээ.

Газрын тосны гамшиг. Нигери улсын Нигер мөрний бэлчирт тив дамжсан газрын тосны Шелл, Бритиш Петролиум компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниуд сүүлийн хагас зуун жилд 13 сая барриль газрын түүхий тосыг голын бэлчирийн ус руу асгажээ.

Индонези улсад Ситариум гэдэг гол байдаг бөгөөд энэ гол дэлхийн хамгийн бохирдсон гол гэж тооцогддог ба нутгийн иргэд уг голын усыг ундны ус болгон хэрэглэдэг аж. Перу улсын Ла Орайя нутгийн иргэд Дое Рон үйлдвэрийн агаарт цацаж буй хэдэн мянган кг хүхрийн давхар исэл, хүнцэл, тугалгаар хордсон агаараар амьсгалахаас өөр аргагүй болжээ.

Төрөлтөөс илүү нас баралт. Орос орон ч гэсэн экологийн сүйрлийн хувьд гамшиг амсч буй газар. Дзержинск хэмээх хот байдаг бөгөөд хүйтэн дайны он жилүүдэд химийн зэвсэг үйлдвэрлэдэг байсан ба химийн зэвсгийн үйлдвэрүүд нь  олон тооны оршин суугчдын ам насыг дайснаас илүү хөнөөжээ. Нийтдээ 300000 оршин суугчид хордож, нас баралт нь төрөлтөөс илүү үзүүлэлттэй болсон байна.

Эх сурвалж: Yahoo.com
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж