Эрчимтэй бясалгал сэтгэхүйцэд нөлөөлж чадна

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Эрчимтэй бясалгал сэтгэхүйцэд нөлөөлж чадна

Массачусетсийн Ерөнхий эмнэлгийн  сэтгэл зүй судлалын хэсэг эмч нар бясалгал хийх нь хүний сэтгэцэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Psychiatry Research  сэтгүүлд тэд нарын хэвлүүлсэн судалгааны ажилд 8 долоо хоног эрчимтэй бясалгал хийвэл хүний ой ухаан, оюун санаа, аливаа юмны ялгааг зөв тодорхойлох болон стресстэй холбоотой тархины хэсэгт мэдрэгдэхүйц нааштай өөрчлөлт гарч болдгийг нотлон тогтоожээ.
Дасгал сургуулилтаар ийм байдлыг бий болгож чадвал хүн эрүүл саруул ухаанаар сэтгэх, биеийн ерөнхий байдалд өөрчлөлт орж, илүү эрүүл чийрэг биетэй болдог ажээ.

Эрдэмтэд судалгаагаа явуулахын тулд Массачусетсийн Их сургуультай хамтран 16 сайн дурынхны тархины соронзон цуурайны бичлэгийг туршилт хийхээс өмнө болон 8 долоо хоногийн эрчимтэй бясалгал хийлгэсний дараа  авч, дүгнэлтээ гаргасан аж.

Судалгаанд хамрагдсан сайн дурынхан өдөр бүр 27 минутын эрчимтэй бясалгал хийж эхэлсэн байна. Соронзон цуурайны өмнөх дүрс бичлэгийн байдалтай харьцуулан үзэхэд тархины хэсгийн бор гадаргууны нягтрашилд өөрчлөлт орсон байсан байна. Тархины гадаргууны энэ хэсэг нь сурч мэдэх, ой санамж болон ухамсарлан мэдрэх, сэтгэлийн тэвчээр гаргах, дотоод үйлдлийн хяналт явуулж байх чухал бүтэц зохион байгуулалттай холбоотой байдаг ажээ.  Нэн ялангуяа сэтгэлийн зовиур, стресс үлэмж хэмжээгээр буурч, тархины тайвшралыг бий болгосон байсан байна.

Туршилтын удирдагч Britta Holzel  “Хүний тархины уян хатан чанар гайхамшигтай юм. Бид бясалгалын дасгал сургуулиар тархины удирдлагын үйл ажиллагаанд идэвхтэй нөлөөлж, хүн өөрийн өдөр тутмын амьдралд чанарын өөрчлөлт оруулж болох юм. Нөгөө талаар стрессийн хүнд хэлбэрт орсон өвчтнүүдэд шинэ эмчилгээний үүд хаалга нээгдэж байна” гэж онцлон ярьжээ.

Эх сурвалж: ABC Ciencia
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж