Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталжээ

Өчигдөр орой УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар 2011 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ. Ттогтоолын төсөлтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Төрийн байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулсан байна. 2011 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын Байнгын хороод болон Улсын Их Хурал дахь намын бүлгүүд нийт 194 орчим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр саналаа ирүүлсэн байна.

Уг тогтоолын төслийг боловсруулахдаа хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр хуулиар тогтоосон асуудлуудыг, Улсын Их Хурлын даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулагдан боловсруулж байгаа болон хэлэлцүүлэгт бэлтгэж буй бодлогын шинжтэй зарим асуудлыг, Хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн, түүнчлэн өргөн мэдүүлэгдээгүй боловч хууль санаачлагч болон тухайн асуудлыг хариуцсан Байнгын хороо нь хэлэлцүүлэхээр санал болгосон бие даасан хуулийн төслүүдийг тусгасан байна.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж