Дэд хороодын дарга нарыг улираан сонгохгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Дэд хороодын дарга нарыг улираан сонгохгүй

УИХ-д Тусгай хяналтын, УИХ-ын гишүүний халдашгүй байдал, Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Төсвийн зарлагын, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Хүний эрхийн, Мянганы хөгжлийн зорилт болон ядуурлыг бууруулах асуудлын зэрэг найман дэд хороо бий. Оны өмнөхөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд Өргөдөл, гомдлын, Сонгогчдын нэрсийн жагсаалтын дэд хороо байгуулсан. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээ болон хуульд хяналт тавих зорилготой дэд хороо байгуулсан. Иймээс ирэх хаврын чуулганаар дэд хороодын дарга нарын асуудал яригдах нь. Дэд хороо гэлтгүй дарга болох хүсэлтэй гишүүд энэ суудалд өрсөлдөх биз. Мэдээж дэд хороодын дарга нарын суудлыг хоёр нам хуваан авах нь тодорхой. Гэхдээ дэд хороодын дарга нарыг шинэчлэх сурагтай.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж