Галын дуудлага дийлэнх хувийг эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Галын дуудлага дийлэнх хувийг эзэлж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангиуд өчигдөр галын 10 дуудлагыг хүлээн авч ажиллажээ. Он гарснаас хойш гал түймрийн болон галын зөрчлийн 362 дуудлагыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлээд байгаа бөгөөд нийт дуудлагын 91 хувийг зөвхөн галын дуудлага эзэлж байгаа  аж.

Өчигдөр гарсан гал түймрийн ихэнх нь гэр хорооллын байшин, эд зүйлс шатсан гэх дуулага байсан гэнэ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд 9х20 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөө, мөн тус дүүргийн хоёрдугаар хороонд 12х10 метрийн хэмжээтэй гурван давхар  байшингийн хана, тааз,  дээвэр, эд хогшил шатаж байсныг тус тус унтраасан байна.

Ялангуяа гэр, байшингийнхаа цахилгаан хэрэгсэл, цахилгаан угсралтыг галын улсын хяналтын байцаагч нараар шалгуулж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн зөвлөгөө авч гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж амь нас, эд хөрөнгөө хамгаалахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

          Мөн өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын баруун талд гурван давхраас хүн унасан байна гэсэн дуудлагыг 22:03 цагт иргэд ирүүлсний дагуу  Шуурхай бүлэг-105-ыг гаргахад 52 настай эмэгтэй хүн  унаж, нуруу нугасандаа хүнд бэртэл авсан  байсныг Яаралтай түргэн тусламжийн 103-ийн эмчид хүлээлгэн өгчээ. Он гарснаас хойш Шуурхай бүлэг 105-д гамшиг ослын нийт 28 дуудлагыг хүлээн авч ажилласан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж