Гар утасны түгээмэл цэнэглэгчийг үйлдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Гар утасны түгээмэл цэнэглэгчийг үйлдвэрлэв

Гар утасны түгээмэл цэнэглэгчийг үйлдвэрлэх программд Европын гар утас үйлдвэрлэгч 14 компани оролцон бүтээлээ. Шинэ үеийн гар утасны хамгийн эхний түгээмэл цэнэглэгчийг үйлдвэрлэгчид Брюссел хотноо Европын Холбооны аж үйлдвэрийн комиссар Антонио Таянид гардуулсан байна.

Nokia, Motorola Mobility, Apple, Samsung, Sony Ericsson, TCT Mobile (Alcatel), Emblaze Mobile, Huawei Technologies, LGE, NEC, Qualcomm, Research In Motion (RIM), Texas Instruments болон Atmel компаниуд 2009 онд түгээмэл цэнэглэгч үйлдвэрлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингээд хоёр жилийн хугацаанд нэгдсэн цэнэглэгчийн шинэ стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажилласан байна.

Цэнэглэгч micro-USB стандартын кабель хэрэглэх бөгөөд энэ цэнэглэгчийг хэрэглэх гар утасны төрлүүдийг энэ оны сүүлээр Европын Холбооны орнуудад худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа тухай РИА Новости мэдээллээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж