Сумдыг нийтийн эзэмшлийн зам талбайд шинээр байрлуулсан гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг, менежмент, гудамж талбай, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн албан ёсны хаягжуулалт, сайжруулсан авто зам гэхчлэн 9 үзүүлэлтээр, албан байгууллага, аж ахуйн нэгжийг бие засах газар, муу усны цооног, хог хаягдлын савны өнгө үзэмж, талбай, явган хүний зам, хайсжуулалт, ногоон байгууламж, таримал модны тоо, хаяг, гэрлэн чимэглэл, баилгын гаднах өнгө үзэмж зэрэг 6 үзүүлэлтээр, айл өрхийг хашааны хаяг, дугаар, өнгө будаг, бие засах газар, муу усын цооног, хог тээвэрлэлт, цэвэрлэгээ, хөршийн холбоо, хамтын ажиллагаа, таримал модны тоо гэх зэрэг 6 үзүүлэлтээр шалгаруулан дүгнэжээ.
“Орчноо тохижуулах жил”-ийн хүрээнд 13 сум материалаа ирүүлснээс тэргүүн байрыг Уянга, дэд байрыг Баянгол, гутгаар байрыг Сант сум эзэлсэн ба тус бүр 1 сая төгрөг, 18 байгууллага материал ирүүлснээс аймгийн Онцгой байдлын хэлтэс 1 дүгээр байр, Хархорин сумын ШШГА 2 дугаар байр, Арвайхээр сумын ЗДТГ 3 дугаар байр, аймгийн Музей 4 дүгээр байрыг эзэлж, тус бүр 500.0 мянган төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл авах юм.
Харин орчноо тохижуулсан 20 гаруй айл өрх, иргэдээс 6 иргэн, 2 бүлгийг шалгарууллаа. Хархорин сумын иргэн Ж.Ганбаатар, Баянгол сумын иргэн Ш.Халтар, Арвайхээр сумын иргэн Ц.Хүрэлбаатар, Баян”Өндөр сумын иргэн Ц.Баярсайхан, Уянга сумын иргэн Ц.Мягмардорж, Сант сумын иргэн г.Гантогтох болон Арвайхээр сумын “Андын холбоо”, Хайрхандулаан сумын “Баян” хороолол тус тус шалгарчээ.