Аврах ажиллагаа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Аврах ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймаг дахь шатахуун тээвэрлэж явсан хоёр автомашин энэ сарын 08-нд Рэнчинлхүмбэ сумын нутаг Хөвсгөл нуурт  осолдож, жолооч  Б, Э нар нь амьд гарчээ. Харин туслах жолооч Б машинтайгаа усанд унаад гарч ирээгүй бөгөөд аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага ирүүлсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд нууранд осолдсон жолоочийг хайх, автомашиныг татан гаргах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга н.Даваасүрэнгээс аврах ажиллагааны талаар тодрууллаа.

-Аврах ажиллагаа хэдийнээс эхэлсэн вэ?

-Өчигдөр орой 17:00 цагийн үед осол болсон газар дээр Аврах отрядын дэд дарга , тэргүүн ахмад н.Пүрэвсүрэнээр ахлуулсан 10 албан хаагчид очсон. Өнөөдөр өглөөний 09:00 цагаас аврах ажиллагаа эхлээд байна. Ослын газарт ажиллаж байгаа аврагчдаас цаг тутамд мэдээ авч байгаа. Яг одоогоор осолдсон жолоочийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Манай аврагчдаас гадна орон нутгийн таван машин, 30 гаруй иргэд аврах ажиллагаанд оролцож байна.

-Осолдсон автомашин хичнээн метрийн гүнд байгаа вэ?

– Осол болсон газар Хөвсгөл нуурын эргээс 200 метр орчим зайтай.  Хоёр машин хоорондоо 54 метр зайтай байгаа ч хичнээн метрийн гүнд байгааг одоогоор мэдэх боломжгүй байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж