
“Харамсалтай нь би энэ дунд хэрхэн амьдрах аргаа олсон. Бүх тоглолтонд үзэгчдийн зүгээс намайг гутаан доромжилж, сармагчин гэж дуудах нь бий” гэж хэлсэн байна.
Хамгийн анх 2002 онд Сэвилльяд ирж Испаний лигт хөл тавьсан цагаас нь эхэлж түүнд ийм зовлон тулгарсаар байгаа юм. Мэдээж шилдэг хөлбөмбөгчин маань энэ бүхнийг тоохгүй байж, даван туулахыг хүссэн ч тэсгэл алдсан бололтой. “Би тэр болгоныг чухалд авч үздэггүй. Гэхдээ миний гэр бүлд энэ нь хүндээр тусч байна шдээ” гэж Алвэс мэдэгдсэн байна.
Алвэсын хэлж байгаагаар багууд арьс өнгөний үзэлтнүүдтэй тэмцсээр ирсэн ч, энэ доголдол арилахгүй байсаар байгаа гэнэ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Дани Алвэсыг Италийн АС Милан баг сонирхож байгаа юм. Магадгүй энэ дарамтнаас залхсан тэрээр загварын нийслэлийг зорьж болох билээ.