
ОХУ-ын Ханты-Мансийск автономит тойргийн Нефтеюганск хотноо болсон мужийн захирагч Владимир Семёновын нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээнд зодоглосон гавьяат тамирчин Б.Наранбаатар 55 кг-ын жинд аваргын алтан медаль хүртэж, 3000 ам.долларын эзэн болжээ. Тус тэмцээнд Б.Наранбаатар /55 кг/, Э.Ням-Очир /60 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нарын манай гурван тамирчин оролцож буй бөгөөд тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа удирдаж байгаа юм. Өчигдөр болсон эхний өдрийн тэмцээнээс Б.Наранбаатар алт, Э.Ням-Очир мөнгөн медаль хүртсэн байна. Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хувьд тав барилдаж, уг тэмцээнд түрүүлжээ. Өнөөдөр ОУХМ Ж.Чулуунбат барилдана.
Энэ удаагийн тэмцээнд 14 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн ба ОХУ-аас гэхэд л арав гаруй баг оролцуулжээ.
С.Цэлмэг