Хятадын төв банк хүүгээ нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Хятадын төв банк хүүгээ нэмлээ

Болзошгүй инфляцийг сааруулах зорилгоор Хятадын Ардын банк буюу төв банкнаас бодлогы хүүгээ өчигдрөөс дахин нэмжээ. Энэ нь сүүлийн дөрвөн сарын дотор гурав дахь удаагаа нэмж байгаа зохицуулалт болж байна. Хятадын Ардын банкны мэдээлснээр бол энэ хөдөлгөөн тус улсын дотоодын зээлийн жилийн хүүгийн хэмжээг 5.8 хувиас 6.06 хувь болгож, харин хадгаламжийн хүүг 2.75 хувиас 3.0 хувь болгон нэмэгдүүлж байгаа гэнэ. Өнгөрсөн намар 10-р сард Хятадын Ардын банк  сүүлийн гурван жилийн дотор анх удаа бодлогын хүүгээ өсгөж байсан бол сүүлийн үед удаа дараалан нэмж байгааг инфляцитай холбон үзэж байгаа гэнэ. Хятадад инфляци 2010 онд бүхэлдээ 3.3 хувьд хүрсэн нь Засгийн газрын төлөвлөж байснаас нь 0.3 хувиар өндөр гарсан байна. Харин энэ онд Хятадын засгийн газар инфляцийг 4 хувьд барих зорилт тавьж байгаа юм байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж