Altec Lansing компани
InMotion Air нэртэй утасгүй дууны өсгөгчийг зохион бүтээжээ. Энэхүү өсгөгч холбогдох төхөөрөмжөөсөө 100 хүртэлх метрийн зайд байсан
ч Bluetooth-ээр удирдан
ажиллуулж болдгоороо онцлогтой юм. Уг өсгөгч нь нэг удаагийн
цэнэглэлтээр 7 цаг ажиллах хүчин чадалтай тул үдэшлэг, амралт зугаалгаар
авч явахад маш тохиромжтой ажээ.
InMotion Air өсгөгч нь 180 фунт стерлингийн үнэтэй бөгөөд зөөврийн компьютер,
iPhone, iPad болон Bluetooth холболттой бүх хэрэгслүүдэд таардаг байна. Уг өсгөгч нь өөрөөсөө алсын удирдлагатай бөгөөд iTunes болон Windows Media Center-ийг бүрэн хүлээн авах боломжтой юм. Түүгээр зогсохгүй InMotion Air-т apt-X дууны код тайлагч технологийг суулгасан
байна.