Зарим гурилын үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Зарим гурилын үнэ буурчээ

Үндэсний статистикийн хороо Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэд дүн шинжилгээ хийжээ. Үнийн судалгааг өмнөх сарын дундаж үнэ болон өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тус тус 0.6 хувиар өссөн байна.

Тухайлбал, махны дундаж үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад  хонины мах 1.4-1.8, үхрийн мах 0.8-2.2, адууны мах 3.5 хувь, ямааны мах 5.5 хувиар тус тус өсчээ. Харин өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.5-1.8 хувь, үхрийн махны үнэ 0.8-1.1 хувь, адууны махны үнэ 2.9 хувь, ямааны махны үнэ 2.5 хувиар өссөн байна.

Энэ сарын эхэнд нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4260 төгрөг, үхрийн мах/ястай/ -4838 төгрөг, ямааны мах-3340 төгрөг, адууны мах-3580 төгрөг, хонины цул мах-4530 төгрөг, үхрийн цул мах-5500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна .
Харин “Алтан тариа” ХК-ий савласан дээд гурилын үнэ болон хятад дээд гурилын үнэ өмнөх сараас тус тус 0.3 хувиар өсч, “Алтан тариа” ХК-ий 1-р зэргийн гурилын үнэ 0.1 хувь, орос дээд гурилын үнэ 2.9 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж