Футзалын УАШТ-ий U-13 насны тоглолтууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Футзалын УАШТ-ий U-13 насны тоглолтууд эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбооноос U-13, U-15, U-17 гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн Өсвөр үе, идэрчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээний U-13 насны ангиллын хамгийн эхний тоглолтууд “Мон-Алтиус” БТДС-ийн зааланд эхэллээ. Тэмцээний гурван насны ангилалд нийт 60 багийн 720 орчим тамирчид оролцож байна. Тодруулбал, U-13 ангилалд 17 баг, U-15 ангилалд 20, харин U17 ангилалд 23 баг улсын аваргын төлөө өрсөлдөх юм.

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа баасан гаригт 12.00 цагаас болох бөгөөд тэмцээний аваргууд энэ сарын 26-нд тодрох ажээ.

Өнөөдөр болсон тоглолтын дүн:

“ЮВ Юнайтед” 6:3 “Хараацай”
“Сэлэнгэ Пресс” 4:5 “УБДС”
“Арвис” 10:1 “Хоромхон”
“Багануур” 3:5 “Саммит ДМЮ”
“Мазаалай” 1:4 “ИНХ”
“Дэрэн” 1:1 “Дорнод”
“Шинэ Яармаг” 2:3 “Хасын хүлгүүд”
“Дархан Оюуны ирээдүй” 4:2 “ЮВ Юнайтед”

Харин “Эрчим” баг эхний тоглолтдоо ирээгүй учраас тэмцээний дүрмийн дагуу хасагдсан байна. Сонирхуулахад, өнөөдрийн найман тоглолтод нийт 55 гоол орж, шүүгчид нэг улаан, найман шар картаар тоглогчдыг торгожээ. Сонирхолтой нь, өнөөдрийн тоглолтод гурван удаа 6 метрийн торгуулийн цохилт заасан боловч аль нь ч гоол ороогүй байна.

U-15 насны ангиллын эхний тоглолтууд энэ сарын 12-нд эхлэх бөгөөд нас насны финалын тоглолтууд 2-р сарын 26-нд болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж