
Nikon компани хөдөлгөөнт зураг авах үед дүрс сарнилтыг багасгахын тулд ISO стандарт хүрээг тэлж, мэдрэгчийн шилжилт болон электрон чичиргээг бууруулах шинэ технологийг бүтээжээ. Түүнчлэн шинэ камертаа зургийг дараалан 10 удаа авсны дараа тэдгээрээс хамгийн сайн авсан зургийг автоматаар сонгох горимыг суулгаж өгчээ.
Coolpix P500-ийн 3 инчийн LCD дэлгэц нь өндөр нягтрал бүхий 921К дот монитортой бөгөөд 12.1 мегапикселийн CMOS мэдрэгчтэй ажээ. Уг камерны зайг нэг удаа цэнэглээд 220 зураг авах боломжтой юм. Nikon Coolpix P500-ийн нээлтийг ирэх гуравдугаар сарын 3-нд Их Британид хийх ба үнийн хувьд 399.99 фунт стерлинг байх ажээ.
Б. Энхцэцэг