Х.Хулан төр ба иргэний нийгмийнхэнд итгэсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Х.Хулан төр ба иргэний нийгмийнхэнд итгэсэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд иргэний нийгмийн төлөөллүүдийг хүлээн авч уулзах болжээ. Энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр Иргэний нийгэм, ТББ-ын төлөөлөлүүдтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм. Уулзалтын үеэр төрийн зохих чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагад хариуцуулах талаар голлон ярилцлаа. Энэ талаар иргэний нийгмийн төлөөлөл буюу “Иргэний шударга шүүх”-ийн тэргүүн Х.Бат-Ялалт, “Монголын махны холбоо”-ны тэргүүн Л.Ганпүрэв, мөн “Иргэний алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа зэрэг хүмүүс санал бодлоо хэлсэн юм. Төрийн чиг үүргийг иргэний нийгмийн төлөөлөл буюу ТББ-д хариуцуулахад болохгүй зүйл үгүй гагцхүү хэлэх биш хийдэг байх хэрэгтэй гэж Х.Бат-Ялалт хэлж байсан. Харин УИХ-ын гишүүн асан Х.Хулан “төрийн чиг үүрэг гэдэг нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн чиг үүргийг ТББ-д хариуцуулах гэж байна. Гэтэл яг ямар ажил даалгах нь тодорхой бус, нөгөөтэйгүүр иргэний нийгмийн байгууллага буюу ТББ-ууд нь өөрөө тунгалаг бус байгууллага. Тийм учир төсвийн мөнгө хаашаа орж юунд зарцуулагдах нь бүрхэг болж байна” гэсэн юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж