Хөдөөд түүхий эдийн биржтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Хөдөөд түүхий эдийн биржтэй болно

Төвлөрсөн зах зээлээс хол, мэдээлэл муутай малчид, тариаланчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчид шууд худалдаалах боломж байхгүй тул бүтээгдэхүүнээ хямд үнээр голдуу ченжийн сүлжээгээр борлуулж байгаа юм.
Тухайлбал, иргэдийн гар дээр очиж буй махны үнийн өсөлтийн 60 хувь нь зөвхөн ченж буюу дамжуулан борлуулагчдын үйл ажиллагаанаас шалтгаалан өсдөг байна. Тиймээс тэд орон нутагт түүхий эдийн биржтэй болох хүсэлтэй салбарын яаманд тавиад байгаа гэнэ. Монгол Улсын хэмжээнд жилд 6.3 сая ширхэг арьс, шир, 6000 тонн ноолуур бэлтгэдэг байна.
Монгол улс ноолуурын нөөцөөр дэлхийд хоёрт, чанараар нэгдүгээрт жагсдаг байна. Түүнчлэн 22 мянган тонн ноос, 230 мянган тонн мах бэлтгэдэг гэсэн тооцоо байдаг байна. Жилд 493.7 сая литр сүү үйлдвэрлэн, 322.9 мянган тонн үр тариа хураан авч байгаа ажээ. Гэтэл эдгээр түүхий эдийн нэлээд хувь нь ченжийн гараар орон хэрэглэгчдэд өндөр үнээр очин бэлтгэн нийлүүлэгч болоод хэрэглэгчдийг давхар хохироож байна хэмээн хөдөөгийнхөн  үзэж байгаа аж. Салбарын яамнаас энэ асуудалд анхаарлаа хандуулахаа амалсан байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж