БНСУ-аас тамирчин-сурагчид ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

БНСУ-аас тамирчин-сурагчид ирнэ

БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн урилгаар БНСУ-ын Бусан хотын спортын төрөлжсөн сургалттай сургуулийн найман тамирчин, нэг дасгалжуулагч Монгол улсад ирж хамтарсан бэлтгэл хийхээр энэ сарын 15-нд Монгол Улсад хөл тавих гэж байна. Манай улсад 10 хоногийн хугацаатай зочилж буй тамирчин-сурагчид бүгд бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэдэг бөгөөд энд байх хугацаандаа бэлтгэл сургуулилт хийхээс гадна монгол ахуй соёл, ёс заншилтай танилцах юм. Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль нь 400 өсвөрийн тамирчдаас 77 тамирчин-сурагч чөлөөт бөхөөр  хичээллэдэг байна.

Дашрамд сонирхуулахад, өндөр зэрэглэлийн тамирчдыг бага наснаас нь бэлтгэх зорилго бүхий БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль байгуулагдсаны хоёр жилийн ой энэ гуравдугаар сарын 2-нд тохиох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж