Dell Windows 7 загварын таблет бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Dell Windows 7 загварын таблет бүтээжээ

Dell энэ оны сүүлээр 10 инчийн Windows 7 таблетийг зах зээлд нийлүүлж эхлэхээ албан ёсоор мэдэгдлээ. Dell-ийн энэ удаа шинээр гаргах гэж буй таблет нь энгийн хүмүүсээс илүүтэй мэргэжлийн хүмүүст зориулан бүтээсэн тул Windows 7 гэж нэрлэхээс гадна бизнес таблет гэж нэрлэж болох юм.

Dell Windows 7 таблетдаа 5 инчийн Dell Streak таблеттай адил Google-ийн Android үйлдлийн системийг суулгасан байна. Windows 7 таблет нь илүү найдвартай байдлыг хүсэгч бизнесмэнүүдийн найдвартай түнш болж чадна гэдэгт тус компани итгэлтэй байгаа төдийгүй бизнесийн мэдээлэл технологийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад ч хамгийн тохиромжтой хэрэгсэл болж чадахыг нүүр бардам илэрхийлж байна. Харин энэхүү таблет үнэ өртгийн хувьд ямархуу байх тухай Dell  хараахан мэдээлээгүй байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж