
Нойр муутай, өглөө сэрээд шинэ эрч хүч мэдэрдэггүй хүмүүст унтахын өмнө гар утсаар яриад хэрэггүй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Скандинавын судлаачдын тогтоосноор унтахын өмнө гар утсаар удаан ярих нь нойр хулжаадаг аж. Өмнө нь ийм асуудалтай тулгарч байгаагүй хүмүүст ч тэр “хор” үйлчилдэг байна.
Шуурхай холбооны төхөөрөмжөөс гарах туяаны урсгал хурдан унтах ба нойр авахыг хариуцсан тархины хэсэгт сөргөөр нөлөөлдөг байна. Унтахын өмнө утсаар ярихаас татгалзаад эхэлбэл тархины хэвийн ажиллагаа аажмаар нөхөгдөн сэргэнэ гэж эрдэмтэд хэлж байна.