E7 бизнес-смартфоны худалдаа ба үнийг Nokia зарлав

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

E7 бизнес-смартфоны худалдаа ба үнийг Nokia зарлав

Nokia компани  E7слайдерийн худалдаанд гарах хугацаа ба үнийг зарлажээ. Аппарат Оросын зах зээлд 2011 оны гуравдугаар сард гарч ирэх бөгөөд 29 рублиэр  түүнийг үнэлж буй хэмээн Финийн компанийн төлөөлөгч хэлжээ. Дөрөвдүгээр сард  Nokiaгийн түнш бөөний худалдаануудын цэгт E7 зарагдаж эхлэх гэнэ.

Гэхдээ Symbian^3 суурин дээр бүтээгдсэн смартфоны худалдаа Европын зарим орнуудад энэ сарын 11-нд эхлэнэ гэж хэвлэлийн мэдээнд нь өгүүлсэн байна.

Слайдер Nokia E7 нь бизнес хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд 4 дюймын диагональтай сенсорын дэлгэцтэй, хөдөлгөөнт дэлгэцийн дор  QWERTY-клавиатурыг байрлуулжээ. Шинэ аппарат нь  Microsoft Exchange ба Office Communicator Mobile сервизийн ажиллагааг дэмждэг.

Шинэ төхөөрөмжийн анх 2010 оны есдүгээр сард Nokia World арга хэмжээн дээр танилцуулсан байв.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж