Boeing томоохон захиасныхаа талыг алдав

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Boeing томоохон захиасныхаа талыг алдав

Boeing. Фото: AFP    

 Америкийн онгоцны үйлдвэрийн Boeing концерн Арабын Dubai Aerospace Enterprise DAE  гэх улсын компанийн 737 хөлгийн захиалын тал хувийг буюу 32 онгоцны  үнэ болох 2,3 тэрбум ам.доллараа алджээ. Албан ёсоор батлагдаагүй энэ мэдээллийг Bloomberg мэдээлсэн байв.

Одоо нийтдээ 35 онгоцны захиалга байгаа ба өнгөрсөн арванхоёрдугаар сард нийт 67 ширхэг Boeing 737 захиалагдсан байв. Концерны мэдээгээр 32 онгоцны захиалгыг болиулжээ.

Өмнө нь DAE  компани Boeing онгоцны захиалгаасаа татгалзан тоог нь бууруулна гэж хэвлэлээр бичиж байлаа. Энэ компани нь 47 онгоцноос татзалзсаны дараа энэ ажиллагаа хийгджээ. Тэд америкчуудаас гадна тэдний өрсөлдөгч Airbus компаниас ч захиалгаа бууруулсан байна. 

DAE компанийг анх 2006 онд Дубайд байгуулсан юм. Түүнийг дэлхийн томоохонд орох лизингийн  компани болно гэж хэлж байв. Dubai Airshow  нисэхийн салонаар DAE  2007 онд нийт 100 ширхэг Boeing 737 онгоцны захиалгыг 13,7 тэрбум ам.доллараар хийсэн байв.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж