Уул уурхайн төслийн товхимол гаргана

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Уул уурхайн төслийн товхимол гаргана

Уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжих, ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Уул уурхайн ассоциациас энэ талаарх товхимол хэвлүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, ашиглалтад бэлтгэж буй болон өргөтгөл хийхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зуучлах, олон улсын хурал, зөвлөлгөөн үзэсгэлэнд танилцуулахад дээрх товхимол ач тусаа өгнө хэмээн тус ассоциацийн мэргэжилтнүүд үзэж буй ажээ. Тиймээс геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд уг товхимолд хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл хөтөлбөрийнхөө талаар гаргахыг хүсвэл товч танилцуулгыг нь Уул уурхайн ассоциацид өгөх ёстой юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж