Мэдрэлийн системийг нөхөн сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Мэдрэлийн системийг нөхөн сэргээнэ

ОХУ-ын Алс Дорнодын эмнэлгийн хэсэг эмч мэргэжилтнүүд гэмтсэн мэдрэлийн эд эсийг нөхөн сэргээх шинэ технологийг нээлээ. Алс Дорнодын РАН салбарын орлогч дарга Юрий Кульчин хэлэхдээ мэс заслын болон бэртэл гэмтлийн үед гэмтсэн мэдрэлийн эд эсийг нөхөн сэргээх боломжгүй байдаг. Энэ бол үнэхээр өвөрмөц технологи гэжээ.

РАН салбарын биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдрэлийн эд эсийг ургуулах имплантыг гарган авсан байна. Хулгануудад хийсэн туршилт амжилттай болсон бөгөөд одоо хүний бие организмд туршихаар бэлдэж байгаа аж.

Энэ төрлийн нээлт нь шинжлэх ухааны түүхэнд хамгийн анхных нь юм. Урьд нь мэдрэлийн эд эс дахин сэргэх боломжгүй гэж үздэг байсан билээ. Хүний мэдрэлийн систем эд эсийн олон багц судал аксон болон дендритоос бүрддэг юм. Тиймээс бага зэргийн гэмтэл бэртэл тохиолдоход хүний хөдөлгөөн болон мэдрэхүйн функцийн ажиллагаа алдагддаг байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж