
Калифорнийн их сургуулийн мэргэжилтнүүд «Coca-Cola» ба «Pepsi» ундааны үйлдвэрлэл болон худалдааг нэн даруй хаахыг шаардлаа. Эдгээр алдартай ундааг бэлтгэхэд хэрэглэж байгаа будаг нь хүчтэй хорны цуглуулга гэж тэд тогтоогоод дээрх шаардлагыг тавьж байна.
Калифорнийн их сургуулийн бааз дээр хийгдсэн судалгаа шинжилгээгээр ундааг хүрэн өнгөтэй болгохоор хэрэглэдэг аюултай нэмэлт бүтээгдэхүүн нь элэг, бамбай булчирхай, цусны ба уушгины хорт хавдрыг үүсгэх шалтгаан болно гэдэг нь тогтоогджээ.
Ихээхэн алдартай бөгөөд хортой ундааг үйлдвэрлэгч нар одоогоор Калифорнийн эрдэмтдийн мэдэгдлийн талаар тайлбар хийгээгүй байна.