Кино урлагийн шилдгүүдийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Кино урлагийн шилдгүүдийг тодруулна

Монголын кино урлаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжим байгааг шил дараалан гарах уран сайхны кинонууд харуулж байгаа биз. Тэгвэл энэ бүхнийг шүүн Монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Academy Awards” кино наадам ирэх сарын 3-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна.

Гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “Улаанбаатар” кино наадам өнгөрсөн онд болох байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшилж, энэ жил нэрээ өөрчилж “Academy Awards” нэрээр болох гэж байгаа аж.  Монголын үндэсний кино урлагийн академи, нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж тус кино наадамд нийт 18 төрлөөр шилдгүүдээ шалгаруулах гэнэ. Одоогийн байдлаар “Татар ажиллагаа”, “Би чамд хайртай-2”, “Амьдрах тасалбар”, “Ми-15” зэрэг кинонууд нэр дэвшээд байгаа аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж