Чуулганы нэгдсэн хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан зарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт эхлүүлэхээр зарлаад байна.  Маргааш УИХ-ын намрын чуулганыг завсарлуулахтай холбоотойгоор хуралдааныг ийнхүү нэг өдрөөр урагшлуулжээ. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж. Мөн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж