Оросын далбааг урах өдөр

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Оросын далбааг урах өдөр

Японы үндсэрхэг үзэлтнүүд Оросын элчин  яамыг доромжлов. Ерөнхий сайд Наото Кан олны өмнө Дмитрий Медведевын Курилийн аралд очсон болон орос дарга нар Курилд ирж байгааг буруутгалаа. Ийм маягаар Япон “хойд нутаг дэвсгэрийнхээ өдрийг” тэмдэглэжээ.

Энэ даваа гаригт Японы үндсэрхэг үзэлтнүүд Өмнөд Курилийн ардлуудыг хамааруулдаг “Хойд нутаг дэвсгэрийнхээ өдрийг” тэмдэглэсэн байна. Эдгээр арлуудад Японы харьяаллыг тогтоох нь олон арван жилийн маргааныг үүсгэж, үүнээс үүдэн Япон Оростой энхийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзаж байгаа билээ. Япончууд энэ өдрийг 1982 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 7-нд тэмдэглэж ирэв. Уламжлалаар энэ өдөр эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулж, Засгийн газрын тусгай хуралдааныг хийдэг.

Хэт баруунтнууд жил бүр өөрсдийн  үйлдлээрээ Засгийн газраа дэмждэг. Энэ жилийн олон нийтийн “зугаалга” Токио дахь ОХУ-ын Элчин сайдын яам болсон ба хэт баруунтнууд Оросын тугийг ураад түүн дээр япон хараал бичин авчирсан байлаа. Хэт баруунтнуудын байгууллагын идэвхтнүүд ЭСЯ-ны байрны орчимд өглөөнөөс автобусаар ирцгээн “Хойд нутгийн минь буцаан өг!”, “Та нар манай төрөлх нутгийг хууль бусаар булаан эзэлж байна!” гэсэн шаардлагыг  хүчтэй чанга яригчаар цуурайтуулж байлаа.

Асуудлын түүх

«Хойд нутаг дэвсгэрийн өдөр” 1982 оноос Японд жил бүр тэмдэглэж ирэв. Өмнөд Курилийн арлуудыг Японых гэсэн Орос-Японы 1855 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн  Худалдааны гэрээнд зориулан энэ арга хэмжээг явуулах болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 оны Ялтын гэрээгээр Сахалины өмнөд хэсэг ба Курилийн арлуудыг Зөвлөлтөд дайны дараа үг дуугүй шилжүүлэхийг Гитлерийн эсрэг эвслийн гүрнүүдийн тэргүүн нар тохиолцсон байв. Потсдамын 1945 оны тунхаглалд Хонсю, Хоккайдо, Кюсю, Сикоку арлуудын Японы эзэмшлэлийг хязгаарласан ба тэр жилийн наймдугаар сард Зөвлөлт тэр тунхаглалд нэгдсэн байв. Япон ч тэр тунхаглалыг хүлээн зөвшөөрөөд дараа нь Үг дуугүй бууж өгөх гэ баримтад гарын үсгээ тавьснаар тэр нөхцлийг хүлээн зөвшөөрсөн юм. Тэр баримтуудад Курилийн арлыг шууд Зөвлөлтөд шилжүүлэх тухай яриагдаагүй байна.

1945 оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 1-нд Зөвлөлтийн арми десантын ажиллагааг явуулан өмнөд Курилийн арлуудыг эзлэн авсан байна.

1951 оны есдүгээр сарын 8-нд Япон Сан-Францискогийн энхийн гэрээнд гарын үсгээ тавин “1905 оны есдүгээр сарын 5-нд Портсмутын гэрээгээр авсан Курилийн арлууд ба Өмнөд Сахалины  нутаг дэвсгэрээс” бүрэн татгалзсан юм.

Итуруп, Кунашир, Шикотан ба Хабомаи  гэх дөрвөн арлын нийт 5175 км² нутгийг япончууд “өөрсдийн хойд нутаг” гэж эргүүлэн өгөхийг Оросоос шаардаж байгаа билээ Эдгээр арлууд нь Курилийн цувралд багтдаггүй гэж Япон үздэг. Мөн Сан-Францискогийн энхийн гэрээнд оросууд гарын үсэг зураагүйг бас тэд хэлж байгаа.

“Хойд нутгийг буцаах цуглаан” Токиод арай тайван хийгдлээ. Үндэсний цуглаан гэдэгт ерөнхий сайд Наото Кан оролцов. Тэрээр Дмитрий Медведев Курилд очсоныг “байж барамгүй бүдүүлэг” хэрэг гэлээ. Гэхдээ Оростой энхийн гэрээ ба эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцлийг явахын төлөө байгааг тэр хэлэв Ерөнхий сайдад Оросын Батлан хамгаалахын ссайд Кирилд очсон нь огт таалагдсангүй.

Оросууд Японы баярт тайван хандаж асуудалд Токио ухаалгаар хандана гэж найдаж буйг хэлэв.  

Японы Гадаад хэргийн сайд Сэйзи Маэхара энэ сарын 10-нд Москвад ирэн  оросуудтай хэлэлцээр хийнэ. Тэрээр энэ цуглаан дээр хэлэхдээ “Японы төрөлх нутгийг буцаан авах нь түүний улс төрийн амьдралын гол зорилго гэжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж