
Дуурь бүжгийн эрдмийн театрт ирэх ням гаригт Төрийн шагналт Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”, Н.А.Римский, Н.Корсаковын “Щехеразада” балет тоглоно. Эдгээр балет нэг бүлэгтэйн зэрэгцээ ойрын хоёр жилийн хугацаанд театрын тайзнаа тоглогдоогүй юм байна. “Шарилжин дундах цэцэг” балетийн цомнолыг Ч.Нацагдорж бичиж, бүжгийг ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэжээ. “1001 шөнийн үлгэр”-ээс сэдэвлэсэн “Щехеразада” балетийг ч тэрбээр дэглэсэн юм. Энэ хоёр балетын анхны тоглолт 1963 оны гуравдугаар сарын 7-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ. Анхны тоглолтыг Төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулуун гуай удирдаж байсан юм.
А.Зул