Тун удахгүй интернэтээр музей үзнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Тун удахгүй интернэтээр музей үзнэ

“Google” хайлтын систем “Google art” төсөл эхлүүлж, есөн улс, 11 хот, 17 музей, 385 галерейг интернэтээр үзэх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Нью-Йоркийн “Орчин үеийн музей”, “Метрополитан” урлагийн музей, Лондоны “Үндэсний галерей”, Москвагийн “Третьяковын галерей” болон Чех, Мадрид, Берлин, Итали, Франц зэрэг орны 17 томоохон музейн үзмэрүүдийг интернэтэд байршуулах ажээ.

Ингэхдээ тус музейнүүдэд 360 градус эргэх боломжтой камер байрлуулснаар үзэгч тухайн газарт нь байгаа мэт хүссэн талаасаа харж болох гэнэ. “Google art” төсөл ирэх он хүртэл үргэлжлэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж