Г.Мягмарнаран: Түүхэн сэдэвтэй бүтээлд тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Г.Мягмарнаран: Түүхэн сэдэвтэй бүтээлд тоглоно

Туулай жилийн шинийн таванд драмын эрдмийн театр ахмадуудаа хүлээн авч өргөн золголт хийлээ. Энэ үеэр тус театрын ахмад уран бүтээлч Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайтай уулзан сэтгэгдлийг нь сонссон юм.

-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

-Сайхан шинэлж байна. Манай театр ахмадуудтайгаа шинийн таванд золгодог уламжлалтай. Энэ уламжлалаар манай театрын бүх л ажилчид, уран бүтээлчид өндөр настан, чөлөөндөө сууж байгаа манай ахмад уран бүтээлчид бүгдээрээ ирдэг. Туулай жилдээ юу санасан есөн хүсэл нь биелсэн сайхан жил болох болтугай гэж ерөөе. Монгол орны хөгжил, цэцэглэлт бол өдрөөс өдөрт, сараас сард, жилээс жилд улам сайхан болж байгааг бид мэдэрч харж байна.

-Туулай жилийн уран бүтээлээсээ сонирхуулахгүй юу?

-Манай театр туулай жилд 80 жилийн ойг хийнэ. Уран бүтээлийн маш олон ажилтай байна. Түүхэн сэдэвт бүтээлүүд хийгдэж эхлэхээр түүнд л ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа даа.

-Танд уран бүтээлийн амжилт хүсэе.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж