Google лого зургаа нэгээр нэмжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Google лого зургаа нэгээр нэмжээ

Google өөрийн лого зургийн тоог нэгээр нэмлээ. Энэ удаагийн зургийг Google компани Жюль Вернийн мэндэлсний 183 жилийн ойд зориулан гаргасан бөгөөд энэхүү зурган дээр далай доторх амьдрал дунд Google-ийн логог оруулж өгснөөрөө өмнөх зургуудаас онцлог болсон байна.

Гэхдээ шинэ лого зураг нь Google Chrome болон Mozilla Firefox-ийн хамгийн сүүлийн хувилбар бүхий компьютер дээр ажиллах боломжтой ажээ. Google CSS3 болон бусад веб технологийг ашиглан сүүлийн үеийн браузеруудад ямар нэг нэмэлт холболт хийх шаардлагагүй уг логог нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж