Хүндэтгэлийн өргөөнд ахмадуудаа хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Хүндэтгэлийн өргөөнд ахмадуудаа хүлээж авлаа

Улиастай суманд 1500 гаруй ахмад настан байдаг бөгөөд үүний 840 нь албан газрын харъяалалгүй ахмадууд байна. Аймгийн Засаг дарга Улиастай сумын зургаан багийн 150 ахмад настныг төрийн хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэрээ ахмадууддаа аймаг орон нутгийн хөгжил дэвшлийн талаар хууч яриа өрнүүлэн гарын бэлэг гардуулсан нь ахмадуудын сэтгэлд хүрсэн сайхан үйл ажиллагаа болж өнгөрлөө.  Мөн аймгийн 100-аас дээш настай дөрвөн  ахмад настанд ерөнхийлөгчийн гарын бэлэг, 90-ээс дээш настай 74 ахмад настанд аймгийн Засаг даргын гарын бэлгийг хүргүүлээд байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж