Үхрийн мах 5500 төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Үхрийн мах 5500 төгрөгийн үнэтэй байна

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоног буюу хоёрдугаар сарын 1-ний байдлаар өнгөрсөн сараас бага зэрэг өссөн байна. Тухайлбал, өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.5-1.8 хувь, үхрийн махны үнэ 0.8-1.1 хувь, адууны махны үнэ 2.9 хувь, ямааны махны үнэ 2.5 хувиар өссөн байна. Нэг кг хонины /ястай/ махны үнэ сар шинийн өмнөхөн 4300 төгрөг, үхрийн мах/ястай/ 4800 төгрөг, ямааны мах  3300 төгрөг, адууны мах 3600 төгрөг, хонины цул мах 4500 төгрөг, үхрийн цул мах 5500 төгрөгийн үнэтэй байжээ.  Гурилын үнэ  өмнөх  нэгдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад тогтвортой байсан байна

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж