Слоун “Жазз”-тай дахин нэг жил

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Слоун “Жазз”-тай дахин нэг жил

NBA-ын “Юта Жазз” багийн дасгалжуулагч Жерри Слоун багаа дахин нэг жил дасгалжуулахаар болжээ. Энэ жил 69 нас хүрэх алдарт дасгалжуулагч маань Солт Лейк хотын багийг 23 дахь улиралдаа удирдаж байгаа юм. Тэрбээр багийн удирдлагын зүгээс тавьсан нэг жилийн гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрсөн байна. “Жазз” багт 1983-84 оны улиралд скаутаар анх орж байсан тэрбээр дараа жилээс нь Фрэнк Лейдений туслах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн аж.

NBA-ын түүхэнд 1000 хожлын эзэн болсон цөөн хэдэн дасгалжуулагчийн нэг маань Карл Мэлоун, Жон Стоктон нараас бүрдсэн агуу хослолыг гаргаж ирсэн гавьяатай нэгэн. Мөн сүүлийн хэдэн улиралд Карлос Бүүзэр, Дэрон Уилльямс нарыг хослуулж байсан ч энэ улирлаас уг хослол салсан билээ. Буурал үст дасгалжуулагч маань өнөөдрийн тоглолтын дараагаар 1220 хожил, 802 хожигдол гэсэн амжилттай явна. Жэрри Слоун 1988 оны 12-р сарын 9-ний өдрөөс эхлэн “Жазз”-ыг дасгалжуулж байгаа ч хараахан аваргын бөгж зүүж үзээгүй байгаа билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж