Нэг сая тонн хар алт олборложээ

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Нэг сая тонн хар алт олборложээ

Газрын тосны газраас гаргасан мэдээгээр  2011 оны  хоёрдугаар сарын байдлаар 18 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан 18 талбайд гадаад дотоодын 13 компани газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаагаас 33 хувь нь  Монгол Улсын, 39 хувь нь БНХАУ-ын, үлдсэн 28 хувь нь бусад орны харъяалалтай байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэрэгжиж эхэлсэн 1993 оноос өнөөдрийг хүртэл газрын тосны хайгуулын ажилд 1.5 сая ам.долларын  хөрөнгө оруулалт хийгдэж,  тодорхой газруудад хайгуул хийсний үр дүнд газрын тосны 813 цооног өрөмдөж, туршилт үйлчилгээний ажлууд хийгджээ. Түүнчлэн 1998 оноос туршилтын олборлолт явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт нэг сая  тонн газрын тос олборлон, 975,6 мянган тонн бүтээгдхүүнийг БНХАУ-д экспортлож, түүхий тосны борлуулалт болон бусад орлогоос 144.1 тэрбум төгрөг улсын төсөвт оруулжээ. Үүнээс 2010 онд 295,1 мянган тонныг экспортолж, түүхий газрын тосны борлуулалтын болон бусад орлогоос 57,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж