ZX Spectrum-ийг дахин үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

ZX Spectrum-ийг дахин үйлдвэрлэнэ

Тоглоомын классик компьютерыг зохион бүтээсний 30 жилийн ойд зориулж Их Британийн видео тоглоом хөгжүүлэгчид Шонклайрын ZX Spectrum компьютерийг 2012 онд дахин үйлдвэрлэж эхлэх гэж байна. ZX Spectrum-ийн анхны загварыг 1982 онд үйлдвэрлэж байсан ч, 1992 оноос хойш үйлдвэрлэхээ зогсоожээ. 

ZX Spectrum-д зориулсан хамгийн анхны шилдэг тоглоомуудыг бүтээж байсан студи тун удахгүй ZX Spectrum-ийн анхны загвартай яг адилхан утасгүй, бүгдийг зөвхөн кэибоард дээр багтаасан тоглоомын компьютерийг гаргах ажээ. Шинэ загварын ZX Spectrum нь Apple-ийн iPhone болон бусад ижил төстэй хэрэгслүүдтэй утасгүй маш сайн холбогдож тоглох боломжтой юм.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж