Apple-ийн iPhone 4 дэлхий нийтийн хэрэглээ

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Apple-ийн iPhone 4 дэлхий нийтийн хэрэглээ

Apple корпораци Qualcomm MDM6600 чипийг саяхан Verizon дээр худалдаалж эхэлсэн Apple iPhone 4-т суулгасан бөгөөд уг чипний тусламжтай iPhone 4 смартфон GSM болон CDMA сүлжээний аль алинаар нь ажиллах боломжтой болсон байж магадгүй тухай онлайн эх сурвалжууд мэдээлж байна.

Гэхдээ одоогийн байдлаар Apple корпораци GSM болон CDMA сүлжээг аль алиныг нь идэвхжүүлэх боломжийн талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд АНУ-ын зах зээл дээр iPhone 4-ийг зөвхөн Verizon-ийн сүлжээн дээр ажиллах горимтойгоор үйлдвэрлэсэн байна. iPhone 4-т сим картны оролт байхгүй тул GSM сүлжээн дээр ажиллах эсэх нь бага зэрэг эргэлзээ төрүүлж байгаа ч, iPhone-ийн дараагийн загвар буюу дэлхийн гар утасны зах зээлийг эзэгнэгчийг төрүүлэхээр Apple корпораци бэлтгэл ажилдаа аль хэдийн орсон байна. Шинээр гаргахаар төлөвлөж буй шинэ загварын iPhone нь GSM болон CDMA сүлжээнүүд дээр ажилладаг болох ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж