
Xperia Play нь Их Британийн зах зээлийг бүрэн эзэгнэнэ гэж шинжээчид үзэж байгаа юм. Энэхүү PlayStation гар утас нь Google Android үйлдлийн систем, текст мессэж, MMS мессэж, и-мэйль, IM браузер, HTML тоглоомын үйлдэл зэргийг хийх чадамж бүхий 1 GHz-ийн процессор, дижитал луужин, H.263/H.264/WMV MP4 тоглуулагч, eAAC+/WMA/WAV MP3 тоглуулагчтай бөгөөд түүнчлэн Google хайлт, газрын зургийн систем, Gmail, YouTube, Google Talk, Facebook болон Twitter-ийн нэгдэл зэрэгт холбогдож болох нэмэлтүүдийг суулгаж өгсөн байна.
Б. Энхцэцэг