Снөүбордын Канадын нээлттэй тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Снөүбордын Канадын нээлттэй тэмцээн үргэлжилж байна

Канад улсын Калгари хотноо зохион байгуулагдаж байгаа снөүбордын Канадын нээлттэй тэмцээний слөпстайл төрлийн уралдаан тун сонирхолтой явагджээ. Европ, Ази, Америк тивийн шилдэг тамирчид оролцсон тус тэмцээнд АНУ-ын тамирчид шуурга дэгдээсэн гэхэд болно. Америкийн тамирчин Сэм Халберт зохион байгуулагч орны тамирчин Зак Стоун нарын хооронд тун ширүүн өрсөлдөөн өрнөсөн байна. Эхний хоер үзүүлбэрийн дараачаар Зак Стоун оноогоор тэргүүлж байсан ч Сэм Халбэрт арагш 180 градусын эргэлт болоод хажуу тийш мөн ижил эргэлт гүйцэтгэж чадсанаар хамгийн өндөр оноо авч, түрүүлжээ. Харин эмэгтэйчүүдын төрөлд мөн л АНУ-ын тамирчин Жейми Андерсон түрүүлсэн байна. Халфпайп төрлийн эрэгтэйчүүдээс хамгийн шилэг үзүүлбэрийг Японы тамирчин Кохэй Кудо үзүүлсэн бөгөөд бараг өрсөлдөгчгүй шахам энэ төрөлдөө түрүүлж шуугиан тарьжээ. Энэ төрлийн удаах байруудад Австрийн Скотти Жэймс, Швейцарийн Кристиан Халлэр нар оржээ. Харин эмэгтэйчүүдээс  АНУ-ын тамирчин Кэлли Кларк түрүүлсэн байна. Ингэснээр АНУ-ын тамирчид гурван түрүү авч, снөүбордын төрөл доминант гэдгээ нотлон харуулсан байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж