Эр зоригтой Арту Фихлайнен

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Эр зоригтой Арту Фихлайнен

Спортын ертөнцөд өвлийн спортын шинэ төрлүүд олноор үүсэн бий болж байгаагийн нэг нь эр зоригийн уралдаан болох мөсөн дээрх осолтой буултын төрөл юм. Энэ спортын дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Голландад боллоо. Тус улсын Валкенбург хотын нийт нутаг дэвсгэрийн 50-иас дээш хувь нь далайн төвшнөөс ердөө ганц метрийн өндөрлөгт оршдог онцлогтой. Харин энэ хотод өвлийн спортын отгон төрлүүдийн нэг болох мөсөн дээрх осолтын буултын ДАШТ болсон юм.

Тэмцээнд оролцсон тамирчид 45 метрийн өндөрлөгөөс нийт 390 метрийн зайг туулсан бөгөөд энэ жилийн ялагчаар Финляндын тамирчин Арту Фихлайнен тодорсон байна. Тэргүүн байрт шалгарсан Финлянд залуугийн хувьд хоккейн спортоор хичээллэж байсан бөгөөд бусад өрсөлдөгчдөөс ердөө хэдхэн секундын өмнө орж ирсэн юм. Харин дэд аваргын төлөөх төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөж, Канадын Скотт Короксалл мөнгөн медалийг өөрийн болгосон байна. Харин хүрэл медалийг түүний төрсөн ах Кайл зүүжээ. Тамирчид нийт дөрвөн багц медалийн төлөө Валкенбург хотноо ирсэн бөгөөд даунхилл төрлийн уралдааны ялагч нь ийнхүү Финляндын Арту Фихлайненд очлоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж