Марк Уилсоны дараалсан түрүү

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Марк Уилсоны дараалсан түрүү

Аризонагийн аварга шалгаруулах тэмцээн нэрээр анх 1932 онд зохиогдож байсан мэргэжлийн гольфын Финиксийн нээлттэй тэмцээн 1934 оноос хойш жил бүр тасралтгүй явагдаж байгаа юм. Энэ жил тэмцээний шагналын сан өсч, нийт 6,1 ам.долларт хүрсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр шагналтай тэмцээн болсон аж. Энэ чинээгээрээ тэмцээний өрсөлдөөн ч ширүүн байлаа. Зохион байгуулагчид тэмцээнийг Монголын цагаар даваа гаригийн өглөө дуусгах төлөвлөгөөтөй байсан ч олон гольфчины амжилт тэнцэж, улмаар плей-офф шатны тоглолтоор энэ жилийн цомын эзэн тодорох болсон тул өнөөдөр өглөө 2011 оны Финиксийн нээлттэй тэмцээний аварга тодорлоо. Өнгөрсөн сард зохиогдсон “Сони” компанийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Марк Уилсон плей-офф шатанд гайхалтай байлаа. Сүүлийн шатанд тэрбээр хоёр дахь нүхэнд 9 ярдаас бридж цохилт хийсэн нь энэ тэмцээнд түрүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн бөгөөд Висконсин мужийн иргэн тэрбээр 1 сая 98 мянган ам. долларыг цомын хамтаар хүртжээ. Нэг сарын өмнө дэлхийн чансааны 91-рт эрэмблэгдэж байсан тэрбээр хоёр ч томоохон тэмцээний түрүү авснаар одоо 51-р байранд жагсч байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж