Австрийн шигшээ хамгийн шилдэг нь

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Австрийн шигшээ хамгийн шилдэг нь

Германы Оберстдорф хотноо трамплейний багийн уралдааны дэлхийн цомын тэмцээн боллоо. Трамплейн үсрэлтийн шилдэг тамирчдаас бүрдсэн Норвеги, зохион байгуулагч орон Германы багууд энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон хэдий ч Австричуудыг барсангүй. Австрийн тамирчин Томас Моргенштерн, Андреас Кофлер, Мартин Коч нарны шилдгүүд өрсөлдөгчдөдөө огт боломж олгосонгүй. Тэд хоёр удаагийн үсрэлтээр 1579,1 оноог цуглуулснаар энэ удаагийн тэмцээний ялагчаар тодорсон байна. Харин удаахь байрт Норвегийн баг 1528 оноотойгоор шалгарсан бол зохион байгуулагч орны тамирчид тун хангалтгүй байж, 1479 оноогоор удаалсан юм. Гэхдээ Германы тамирчин Северн Фрэундын  нэг удаагийн үсрэлт 218 метр  байсан нь тэмцээний хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж