
Энэ машин буюу пуужинтай төстэй Bloodhound SSC /SuperSonic Car/ техникийн зураг төслийн ажил гурван жил үргэлжилж байгаа аж. Bloodhound-д реактив хөдөлгүүр тавих бөгөөд Их Британы Батлан Хамгаалах Яам уг хөдөлгүүрт зөвшөөрөл олгосон байна. Хөдөлгүүр 200 кило ньютон хүчин чадалтай бөгөөд Конкорд онгоцны хөдөлгүүр 150 кило ньютон чадалтай юм. Хөдөлгүүрийн хэмжээнээс шалтгаалан машин ойролцоогоор зургаан тонн жинтэй байх бөгөөд хөнгөн цагааны хайлшин 900 мм дугуй нь минутын хугацаанд арван мянган удаа эргэнэ.
Машиныг бүтээх тооцоолсон зардал 12 сая фунт болж байгаа юм. Туршилтыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Хойд Капын ширгэсэн нуурын газарт 2012, 2013 онд хийхээр төлөвлөөд байна.
Машиныг бүтээх тооцоолсон зардал 12 сая фунт болж байгаа юм. Туршилтыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Хойд Капын ширгэсэн нуурын газарт 2012, 2013 онд хийхээр төлөвлөөд байна.
Н.Тунгалаг